Хойморт залрах оюуны өв

Их Мастер

шатар

Worldwide
limited edition
199

The MongolZ багийн дайчид шатрын хөлөгт

 Монголз багийн “ШАГ МАД - 555” төслийн хүрээнд олон улсын зах зээлд цөөн тоогоор 199 ширхэг үйлдвэрлэгдсэн “ИХ МАСТЕР” тансаг зэрэглэлийн металл шатрыг та бүхэндээ танилцуулж байна.

 Бид Монгол орныхоо нүүдэлчин соёлоос улбаалсан мянга мянган жилийн түүхтэй хөлөгт тоглоомыг урлахдаа хаад, ноёд, эрэлхэг баатруудын сүр хүчийг илтгэх дайчин өвийг шинэ эриний цахим спортын хурд хүчтэй нэгтгэж Монгол уран дархчуудын донж маяг, оюун ухаан, торгон мэдрэмжээр дахин давтагдашгүй хэлбэр хийцийг, дижитал технологийн шийдэлтэй хослуулан урлан бүтээсэн болно

Шатрын биет

Суурь материал нь цайрын хайлш бөгөөд алт болон мөнгөний бүрэлттэй.

Нэгж өндөр
8 - 11см
Алтны сорьц
999
Мөнгөний сорьц
999
Алтан болон мөнгөн шатрын дайчид Нарны дайчид — алтан бүрэлттэй шатрын биет Сарны дайчид — мөнгөн бүрэлттэй шатрын биет
Шатрын хөлөг Хөлгийн шувуун хээ

Шатрын хөлөг

Шар модон суурьтай, төгөлдөр хуурын өнгөлгөөтэй.

Эзэн Богд Чингис хааны үеэс эрэлхэг, хүчирхэгийн билэгдэл хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн Монгол орны түүх соёл, нүүдэлчин ахуй, их хаадын түүхтэй салшгүй холбоотой үндэсний бахархалт цагаан шонхор шувууг сүр сүлд, онгон шүтээн, хязгааргүй хүсэл мөрөөдлийг илэрхийлэх шувуун хээтэй хамт шатрын хөлөгт дүрсэлсэн болно.

Хэмжээ
55 x 55 x 5.5см

Шатрын биетийн хайрцаг

Модон суурьтай, төгөлдөр хуурын өнгөлгөөтэй.

Хэмжээ
58 x 28 x 8см
Шатрын биетийн хайрцаг
Ширмэл олбог болон хөөрөгний хавтага

Олбог, Хөөрөгний хавтага

Ширмэл олбогийг “Тэмэгэ брэнд”
Хөөрөгний хавтагыг “Үр Арвижих” урлангийн үйлчин бүсгүйчүүд гарын ур, ухааны ураа шингээж эсгий ширмэл оёдол, зүү ороож уран хатгамал бүхий Монголчуудын уламжлалт гар урлалаар шаглаж бүтээв.

Гадна хайрцаг

Шатрын нийт жин
23 кг

Олон улсын тээвэрлэлтийн явцад эвдэрч гэмтэхээс хамгаалах, зөөвөрлөхөд тохиромжтой дугуйтай чемодан

Дугуйтай гадна хайрцаг


Бямбасүрэн Гарьдмагнай
Бямбасүрэн ГАРЬДМАГНАЙТөслийн санаачлагч

The MongolZ багийн ахлагч, Шатрын спортын фиде мастер

The MongolZ багийн ахлагчийн санаачилгаар “ШАГ МАД-555” төслийн хүрээнд “ИХ МАСТЕР” шатрыг дараах эрхэм уран бүтээлчид урласан болно.

Жамъянсүрэн Түмэнчулуун
Жамъянсүрэн ТҮМЭНЧУЛУУНУран баримлын хөрөг

Алтан гадас одонт, Монголын Урчуудын эвлэлийн гишүүн

2011 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач, барималч мэргэжлээр төгссөн.

"The Mongolz" багийн шатрын дүрсүүдийн хөрөг барималыг урласан (2026).

Уран бүтээлүүд

Жамъянсүрэн ТҮМЭНЧУЛУУН

Уран баримлын хөрөг

  • 2011“Чингүнжавын морьт хөшөө”, Улаанбаатар хот
  • 2014“Хатанбаатар Магсаржав”, Булган аймаг
  • 2016“Есөн өрлөг”, Хэнтий аймаг
  • 2017“Тэмээн сүрэг”, ӨМӨЗО
  • 2018“5 сахалт баатар”, ӨМӨЗО
  • 2019“Модун Шаньюй”, ӨМӨЗО
  • 2023“Есөн өрлөг”, Хэнтий аймаг
  • 2024“Пепси алтан цом”
  • 2024“Чингис, Өгөөдэй, Хубилай хаад” цээж баримал
  • 2025Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурьсагдах Далай Даян Дархан аварга Ж.Мөнхбат агсны хөшөө
Алтангадас Түмэн-Эрдэнэ
Алтангадас ТҮМЭН-ЭРДЭНЭДүрслэлийн загвар · Дижитал сийлбэр

3D дизайнер · Дижитал барималч

Сидней хотын Технологийн Их Сургуулийг (University of Technology Sydney) Design in Animation мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Тэрээр одоо "Industrial Light & Magic" (ILM) студид кино болон синематик бүтээлийн дижитал скульптинг (Digital Sculpting), ахлах моделчлолоор ажиллаж байгаа 3D уран бүтээлч юм.

Тансаг зэрэглэлийн шатрын уран бүтээлийг Counter-Strike 2-н "The MongolZ" багт зориулан бүтээсэн (2026).

Уран бүтээлүүд

Алтангадас ТҮМЭН-ЭРДЭНЭ

Дүрслэлийн загвар · Дижитал сийлбэр

  • 2021Space Jam: A New Legacy
  • 2022The Batman
  • 2024Transformers One
  • 2024Alien: Romulus
  • 2025Superman
  • 2025Tron: Ares
  • 2025Lilo and Stitch
  • 2026Star Wars: The Mandalorian and Grogu
  • 2026Moana

Үнэ цэнийн баталгаа

Дахин давтагдашгүй уран бүтээлийн дугаар

Шатар эзэмшигч дахин давтагдашгүй уран бүтээлийн үнэ цэнийг хадгалахын тулд шатрын танилцуулга дахь QR кодыг уншуулж вэб сайтруу нэвтэрч шатрын хөлөг дээр сийлбэрлэгдсэн тусгай дугаараар бүртгэлээ баталгаажуулах боломжтой.

Эзэмшигчийн бүртгэл

Их Мастер

тансаг зэрэглэлийн шатрын эзэмшигчийн бүртгэлийн заавар


  1. 01QR кодыг уншуулах

    Шатар эзэмшигч худалдан авсан шатрын танилцуулга дээрх QR кодыг уншуулна.

  2. 02Бүтээлийн дугаар оруулах

    Шатрын хөлгөн дээрх бүтээлийн дугаарыг оруулна.

  3. 03Өөрийн нэрээ бичих

    Эзэмшигчийн буюу өөрийн нэрийг бичнэ.

  4. 04Бүртгэлээ авах

    Эзэмшлийн бүртгэлээ харах болон хэвлэн авах боломжтой хувилбар бэлэн болно.